Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН ХУРАЛ

2019-04-05

Аймгийн ГХУСАЗСЗ цаг үеийн тулгамдсан асуудлуудаар 2019 оны 04 сарын  05-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг шийдвэрлэв.  Үүнд:

1.    Монгол улсад ГХУСАЗЗ-ийн чиглэл болгосон “Байгалиа хамгаалъя” аяныг 2019 оны 4 дүгээр сарын 15-аас 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх 1 сарын хугацаанд Архангай аймгийн хэмжээнд 3 багц арга хэмжээний хүрээнд зохион байгуулахаар боллоо. Аймгийн хэмжээнд байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх хуулийн хэрэгжилтийн байдал, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн хэрэг бүртгэлд, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж буй хэргүүдийг эцэслэн шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний хэрэгжилт, орчны бохирдлыг бууруулах, хууль иргэдэд сурталчлах чиглэлээр төлөвлөгөөний дагуу ажиллах.

2.    Монгол улсын Засгийн газар 2019 оныг иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулан сумдын ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаанд зөвлөн туслах, иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах сургалт, сурталчилгаа, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах  ажлыг энэ оны 5 сард багтаан аймгийн 19 суманд зохион байгуулах.

3.    Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын 1 дүгээр улирлын зам тээврийн осол гэмтлийн мэдээтэй танилцаж, энэ төрлийн осол гэмтэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40% ихэссэн тул зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах “Дэд зөвлөл”-ийг байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, танилцуулж ажиллах.

4.    Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ГХУС ажилд татан оролцуулж, энэ төрлийн мэдээ, мэдээллийг орон нутгийн болон үндэсний хэмжээний мэдээллийн хэрэгслүүдээр иргэдэд нээлттэйгээр шуурхай хүргэж хамтарч ажиллах.

Эдгээр арга хэмжээнд шаардагдах зардлыг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардал болон ГХУС зардлаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%