Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 09 дүгээр тогтоолоор 2019 оныг “Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан бид иргэн нэг бүрд хүрч, тэднийг хөгжүүлэх, дэмжих боломжийг олгосон үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна.
Өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас санаачлан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран иргэдэд Нийгмийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллийг олгох, “Сайн дурын даатгал”, “Эрүүл мэндийн даатгал”, “Нийгмийн даатгал”-ын апликейшиныг сурталчлах зорилготой “Даатгал бидний ирээдүй” үйл ажиллагааг зохион байгууллаа. Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Ц.Дуламжав, Л.Баярсайхан, Н.Сайнболд, Б.Батхуяг, Төлөөлөгч Засаг даргын Орлогч Ж.Чимэдцогзол, Төлөөлөгч Г.Бадамгарав, Д.Нэмэхбат, Д.Баянбат, Ж.Алтантуул, С.Мөнгөнсар, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга н.Алтанчимэг, Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын Чингэлтэй дүүргийн хөгжлийн хөтөлбөрийн менежер Б.Даваасүрэн, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн Д.Болормаа нар оролцов.
Үйл ажиллагааг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нээж хэлсэн үгэндээ дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас сар болгоныг хууль сурталчилж, иргэдэд түгээн дэлгэрүүлэх, танилцуулах үйл ажиллагааг тус тус зохион байгуулдаг. Ирэх сард зохион байгуулагдах Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах сарын хүрээндээ өнөөдрийн үйл ажиллагаанд оролцсон иргэдийг дүүргийн Эрүүл Мэндийн Төвтэй хамтран үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй бүрэн хамруулахаар төлөвлөсөн байгаа гэдгийг онцлон дурдав.
Мөн үеэр Эрүүл мэнд, Нийгмийн даатгалтай холбоотой мэдээ мэдээллийг холбогдох хэлтэс албанаас танилцуулж иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.
Төгсгөлд нь Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, тусламж үйлчилгээ авч чаддаггүй 90 иргэний эрүүл мэндийн даатгалын 1 жилийн хураамжийг нь төлж “Эрхийн бичиг” гардуулаа.