Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​ХОРОО БҮР “ЖИШИГ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ”-ТЭЙ БОЛОХ АЖИЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2019-04-04

Иргэд рүүгээ, тэдний хойч үе ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэнд боловсрол руу чиглэсэн олон бүтээн байгуулалтын ажлуудыг Чингэлтэй дүүрэг хийж хэрэгжүүлсээр байна. Энэ  2019 онд хийж бүтээхээр төлөвлөсөн томоохон ажлуудаа иргэддээ танилцуулах, мэдээлэл өгөх уулзалт үргэлжилж байна. 
Өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн 13,14,15 дугаар хороодын өрхийн эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгийн эмч ажилтнуудтай уулзлаа. Уулзалтаар Чингэлтэй дүүрэгт 2019 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлын календарчилсан төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулж, дүүргээс баримталж буй бодлого чиглэл тэр дундаа эрүүл мэнд, боловсролын чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны талаар санал солилцов. 

Уулзалтын эхэнд тэрээр Чингэлтэй дүүргээс иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах ая тухтай нөхцөл, хүүхэд, залуучуудын сурч, хүмүүжих орчин, ахмад настнуудын нийгмийн халамжийг сайжруулах чиглэлээр, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц гэх мэт бүх салбарт анхаарлаа хандуулж ирсэн сайхан уламжлалтай. Энэ хүрээнд 2015-2016 онд дүүргийн 12 дугаар хороонд олон улсын жишигт нийцсэн шинжилгээ, оношилгоог нэг дор төвлөрүүлэн иргэдэд үйлчлэх орчин үеийн шаардлагад нийцсэн “Жишиг өрхийн эрүүл мэндийн төв”-ийг барьж ашиглалтад оруулсан нь Нийслэл хотод иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарсан анхдагч томоохон ажил болсон. Одоо бид Хороо бүр “Жишиг өрхийн эрүүл мэндийн төв”-тэй болгох ажлыг эхлүүлээд жил бүр үе шаттай хэрэгжүүлж ажиллаж байна. Жишээ нь энэ 2019 онд 17,14 дүгээр хороонд тус төвийг барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

Чингэлтэй дүүрэгт 2019 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас дурдхад :
“Хайрхан хөгжлийн төв”-ийг дүүргийн 7,14,19 дүгээр хороодод тус тус байгуулахаар төлөвлөснөөс эхний ээлжинд 2018 онд 19-р хороонд барьж ашиглалтад оруулсан.
Мөн Хороо бүр “Жишиг өрхийн эрүүл мэндийн төв”-тэй болох ажлыг жил бүр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
 2015-2018 онд Явуулын 90 ажлын байр ажиллуулж 200 гаруй иргэнийг ажлын байраар хангасан бол 2019 онд явуулын 20 ажлын байр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. 

Мөн 10 дугаар хороо, 39 дүгээр сургуулийн ард  “Чингэлтэй дүүргийн Спорт цогцолбор”,  “Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор”ыг 2019 оноос үе шаттайгаар барьж ашиглалтад оруулах
117 дугаар сургуулийн зүүн хойд талд буюу Ар согтоотод “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-ыг 2019-2020 онд барьж ашиглалтад оруулах
13,7,16 дугаар хороодын авто замын ажил, “Жишиг гудамж”-ыг үе шаттайгаар хийх, 
“Жигжидийн уулзвар дахь Цагдаагийн хэсгийн байрны барилга, 16 дугаар хороонд 150 ортой хүүхдийн цэцэрлэг, “Гүнтэд байрлах хяналт шалгалтын товчоо”, Сэлбэ дэд төвийн төлөвлөгдсөн ажлын хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажил зэрэг ажлууд 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 






УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%