Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 2 дугаар хуралдаан 04 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж 8 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны Үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай" Ажлын хэсгийн ахлагч ИТХ-ын тэргүүлэгч Ч.Мөнхбаатар
-“ИТХ-ын нөхөн сонгуулийн тов зарлах тухай"
-"Дүүргийн Сонгуулийн хороо байгуулах тухай"
-"Ажлын хэсэг байгуулах тухай"
-"Гадаадад томилолтоор ажиллуулах тухай"
-"Тэмцээн зохион байгуулах тухай"
-"Дүүргийн ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" асуудлуудыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал,
-"Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах тухай" асуудлыг ЗДТГ-ын Төрийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 7 дугаар тойргийн нөхөн сонгууль 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдахаар товлогдлоо