Эрүүл мэндийн тухай хууль, Төрөөс баримтлаж буй бодлого, үйл ажиллагааг сурталчлах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс тавдугаар сарын 06-ны өдрүүдэд “Эрүүл иргэн” сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд 7 дугаар хорооны Иргэний танхимын ажилтан, Өрхийн Эрүүл мэндийн төвтэй хамтран "Халдварт болон халдварт бус өвчин" сэдэвт сургалтыг хорооныхоо иргэдэд зохион байгууллаа.
Сургалтыг 7 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Баянбат нээж, Засгийн газраас баталсан "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийг "Таны Итгэл" ӨЭМТ-ийн их эмч Д.Дөлгөөн, “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг Эрүүл мэндийн нийгмийн ажилтан Э.Долгорсүрэн нар тус тус танилцуулж, мэдээлэл зөвлөгөө өгөв.