Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Ажлын алба, Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгтэй /МНУН/ хамтран дүүргийн 1-20 дугаар хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчид, иргэний танхимын зохион байгуулагчдад "Манлайлал, олон нийттэй ажиллах ур чадварыг хөгжүүлэх нь" сэдэвт сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 23, 29-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтаар
-Хувь хүний манлайлал
-Улс төрийн манлайлал
-Стратегийн манлайлал
-Иргэдийг манлайлах сэдвүүдээр МНУН-ийн сургагч багш Ц.Батгэрэл, А.Туяа нар оролцогчдод мэдлэг олгож багаар дадлага ажлуулж тэдний дүүрэг, хороондоо хэрэгжүүлж буй сайн туршлагуудыг хуваалцаж санал солилцсон юм.