Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа

2014-12-01

  2014 оны 11 дүгээр сарын 03-06-ний өдрүүдэд Хурх, Онон Барх, Норовлин  багуудад  ИТХ-ын нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгөөр ИТХ-ын үйл ажиллагааны тайлан, Иргэний  танхимаар зохион байгуулагдаж  буй ажлуудыг танилцуулан, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа. 4 багийн иргэдээс нийт 45 санал, шүүмжлэл гарч санал шүүмжлэлийг Засаг дарга болон холбогдох албан тушаалтанд албан тоотоор хүргүүлэн хариуг ИТХ-ын Тэргүүлэгчид, иргэдэд тайлагнаж ажиллахыг үүрэг болгон ажиллаж байна. 



Хурлын нээлттэй хаалганы өдөрлөгийн үеээр гарсан санал, шүүмжлэл:

   Малын гарал үүслийн асуудал

1.    ИТХ-ын төлөөлөгч Л.Дуламсүрэнгийн асуудлыг нэг тийш нь болгох хэрэгтэй байна.

2.    “Батширээт” ХХК-ийн 2009 онд бэлтгээд одоо болтол аваагүй мод байгаа. Тиймээс үлдэгдэл модыг иргэд бэлтгэж болдоггүй юм уу.

3.    Ойн нөхөрлөлүүдийн талбайд талбай тусгаарлалт хийлгэхдээ \ хувь хүн, ААН\ нөхөрлөлүүдтэй ярилцаж зөвшилцөхгүй байна. Ойн ангиас асуухад болно гээд байдаг.

4.    Ойн нөхөрлөлүүдийн менежментийн төлөвлөгөө бүгд дууссан, тэгээд хэсэг нөхөрлөлүүд хууль журмыг зөрчиж байна, мөн сайн нөхөрлөлүүд ч байна \ жишээ нь Манаат, Хамтын хүч гэх мэт \ Тэгэхлээр нөхөрлөлүүдэд ИТХ-аас чиг үүрэг өгөөд  багийн ИНХуралд 12 сард тайланг тавиулах хэрэгтэй байна.

5.    ИТХ-ын төлөөлөгчид сумын ИТХурал хуралдахаас өмнө иргэдтэйгээ уулзаж санал хүсэлтийг нь авч байх, тэгээд хурал хуралдсаны дараа хурлаас гарсан шийдвэрийг заавал нүүрээрээ биш юм гэхэд утсаар мэдээллийг өгчдөг баймаар байна.

6.    Д.Гэрэлцогт гоожин авсан тэгтэл Хаслиг нөхөрлөл мод байхгүй гээд модыг өгөөгүй. Энэ асуудлыг шийдэж өгөөч.

7.    Сумын төвийн мал их болж байна. Энэ асуудлыг шийдэх, багасгах арга хэмжээ авах хэрэгтэй болсон байна.

8.    Манай суманд үхэр, хонины мах өндөр үнээр зарагдаж байна. Үүнийг сум орон нутагтаа зохицуулах, махны үнийг барих, тогтворжуулах хэрэгтэй байна.Суманд зөвшөөрөл авсан 3 махны цэг байгаа. Чадахгүй байгаа 2 цэгийг татан буулгаж чаддаг хүмүүст нь өгөх хэрэгтэй байна. 

9.    Суманд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг байгуулах хэрэгтэй байна. Манай сумын хувьд юмны үнэ өндөр, дээд цэгтээ хүрч байна.

10. ИТХ-ын төлөөлөгчдийн ирцийг байнга ил тод мэдээлж байх хэрэгтэй

11. Гурил, мах өргөн хэрэглээний барааг зах зээлийн дундаж үнэлгээг тогтоож, махыг зэрэг дугаартай болгон хяналт тавьж баймаар байна.

12. ИНХ-ын мэдээллийг тавьж байх хэрэгтэй байна.

13. Тодорхой хийсэн ажлуудыг тогтмол мэдээлж байх хэрэгтэй.

14. Иргэд тэр дундаа шинээр гэр бүл болж байгаа залуучуудад хохиур биш нойтон мод олгож байвал яасан юм бэ? Тэгэхлээр нойтон модыг тодорхой хэмжээгээр олгох хэрэгтэй байна.

15. Гутайн алтыг түр хугацаагаар хаах арга хэмжээ авах хэрэгтэй байна.

16. Голын ойролцоо газар мод унагаахаа болиулах хэрэгтэй байна.

17. ИТХ-ын төлөөлөгчид айл өрхөөрөө явж мэдээлэл өгөх талаар нилээд дутмаг байдаг.

18.  Фитнесс төвийн төлбөр үнэтэй байна. \ иргэдийнхээ амьжиргаанд тааруулж үнэ тарифыг тогтоох\

19. Сумын төвийн тохижилтонд анхаарах

20. Малтай айл өрхүүд ховт хийж малын баасаа хийх хэрэгтэй. Энэ нь 1-т цэвэрхэн харагдана, 2-т аргал болгож ашиглана. Тэгэхлээр мал бүхий иргэд энэ дээр анхаарах хэрэгтэй.

21. Хийсэн ажлаа тайлагнаж, үр дүнг нь тооцох, сурталчлах талаар сайн анхаарч ажиллах хэрэгтэй

22. Иргэний танхимын хувьд хичнээн хүнээс санал хүсэлт аваад, хэдийг нь шийдвэрлэсэн талаар дүгнэгдэж байх

23.   


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%