Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Ипотекийн 8 хувийн зээлийн мэдээ

2019-05-02

Ипотекийн 8 хувийн зээлийн мэдээ

Огноо: 2019/05/01

Өнгөрсөн онд ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилтийн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Засгийн газраас банкуудад олгох орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг 1 хувь болгон бууруулж, банкууд өөрийн эх үүсвэрээс 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг Засгийн газрын олгож буй эх үүсвэрээс багагүй хэмжээгээр санхүүжүүлэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд 2019 онд Монголбанкнаас 200-220 тэрбум, Засгийн газар болон банкуудын өөрийн эх үүсвэрээс тус бүр 115 тэрбум төгрөгийг ипотекийн 8 хувийн зээлд олгосноор 2019 онд нийт 430 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор байна. Улмаар 2019 онд шинээр олгох ипотекийн зээлийн хэмжээ 2018 онтой харьцуулахад 120 тэрбум төгрөг буюу 40 орчим хувиар нэмэгдэх төлөвтэй байна.

Дээрх шийдвэрийн хүрээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар Монголбанкны эх үүсвэрээс 63.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 885 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 25.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 431 иргэнд, Банкууд өөрийн эх үүсвэрээс 25.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 323 иргэнд тус тус олгож, нийт 114 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,639 иргэнд олгосноор санхүүжилтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 2.4 дахин өссөн байна. Цаашид дээрх 3 төрлийн эх үүсвэрээс 2019 оны 5 дугаар сард 56 тэрбум төгрөгийг, 6 дугаар сараас эхлэн он дуустал сар бүр 37 тэрбум төгрөгийг олгох юм.

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%