Иргэдэд Эрүүл мэндийн тухай хуулийг сурталчлан таниулах, сургалт үйл ажиллагаа зохион байгуулах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Иргэний танхимын ажилтны санаачлагаар “Үерхэл-нөхөрлөл” сэдэвт сургалтыг хорооны “Үйлс нэгтэн” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран тавдугаар сарын 01-ний өдөр Иргэний танхимд зохион байгууллаа. Үйл ажиллагааг тус хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ч.Ариунчимэг нээж, Иргэний танхимын ажилтан болон “Үйлс нэгтэн” өрхийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан Б.Дүүрэнжаргал нар сургалтыг удирдан явууллаа.
Сургалтаар “Харилцаа, хандлага” сэдвээр нийгмийн ажилтан Б.Дүүрэнжаргал , “БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр эмч А.Мядагбадам, Г.Сүнжидмаа нар ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн 11,12 дугаар ангийн сурагчдад мэдээлэл өгсөн юм. Сургалтын үр дүнд сурагчид эрүүл мэндийн асуудал, харилцаа хандлагаа өөрчлөх, БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлын талаар мэдлэг, мэдээлэлтэй боллоо.
18 ДУГААР ХОРООНЫ ИРГЭНИЙ ТАНХИМ