Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗЗ-ийн дарга А.Ишдоржоор ахлуулсан ажлын хэсэг Хужирт суманд ажиллалаа.

2019-05-06

Аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗЗ-ийн дарга А.Ишдоржоор ахлуулсан ажлын хэсэг Хужирт суманд ажиллалаа. Тус сумын 140 гаруй иргэнд хууль, эрхзүйн мэдлэг олгож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль, тогтоомжуудыг сурталчлав. Энэ үеэр Архивын лавлагаатай холбоотой мэдээллийг 29 иргэнд хүргэснээс 22 иргэний хуулбар хүссэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ. Хархорин сум дахь Сум дундын шүүхээс 30 гаруй иргэнд зөвлөгөө өгч, 2 иргэний нэхэмжлэлийг хүлээн авсан бол Сум дундын Прокурорын газраас 20 орчим иргэнийг хүлээн авч уулзлаа.

Мөн Хархорин сум дахь Шүүхийн Шинжилгээний Хэсгээс 20 гаруй иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгч, 9 иргэний хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж, 15 иргэний гарын хээний дардсыг фото цаасанд буулган дурсгал болгож өгсөн юм.

Аймгийн МХГ-аас хөдөлмөрийн аюулгүй байдал, архив болон албан хэргийн хөтлөлтийн талаар 11 аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн байна.
Аймгийн Цагдаагийн газраас сумын хэсгийн төлөөлөгчтэй хамтран 48 иргэний санал хүсэлтийг хүлээн авч, А- ангиллын сургалтанд 16 иргэнийг бүртгэж, үнэмлэх нөхөж гаргах 6 материалыг хүлээн авлаа. 
Иргэдийн зүгээс төрийн нэгдсэн үйлчилгээг газар дээр нь шийдэж авч байгаадаа талархаж байв. Иргэний бичиг баримт, лавлагааны хуулбар авах гэж аймаг руу дахин дахин очиход багагүй зардал гардгийг хэлж байсан юм. Дээрх үйл ажиллагааг эдийн засгийн тооцооллоор дүгнэхэд иргэдээс 3.646.000 мянган төгрөгийн зардлыг хэмнэсэн байна.
Дашрамд дурдахад Хужирт суманд өнгөрсөн жил 45 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж, 23 иргэн ял шийтгүүлсэн бөгөөд гэмт хэрэг өндөр үзүүлэлттэй байгаа гурван сумын нэгэнд орж байна. Тиймээс тус суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, ард иргэдийг гэмт хэрэгт өртөх, холбогдохоос өөрсдийгөө хамгаалах мэдлэг, чадвартай байлгахад чиглэсэн дорвитой ажил хийх шаардлагатай байгааг хууль, хяналтын байгууллагынхан хэлж байв.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%