Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ХҮМҮҮНЛЭГИЙН ХӨТӨЛБӨР”-ИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГӨВ

2019-05-06

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хуралдаж, аймгийн Улаан загалмайн хороо /УЗХ/-ны хүмүүнлэгийн үйл ажиллагааны тайлантай танилцлаа.

УЗХ-оос аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 25 дугаар тогтоолоор  “Хүмүүнлэгийн хөтөлбөр”-ийг батлуулан 2012-2016 онд амжилттай хэрэгжүүлсэн ба 2018 онд “Орон нутагт төрийн хүмүүнлэгийн үйл ажиллагааны зарим чиг үүргийг аймгийн Улаан загалмайн хороогоор гүйцэтгүүлэх гэрээ“-г аймгийн Засаг даргатай байгуулан 9.5 сая төгрөгийн санхүүжилтээр хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулсан юм.

Энэ хүрээнд Монголын улаан загалмай нийгэмлэг болон Олон Улсын Улаан загалмайн холбооноос Өвөрхангай аймагт нийт 1.5 тэрбум төгрөгийн тусламж дэмжлэг үзүүлж, 5794 өрх, иргэнийг хамруулсан нь бусад аймгуудтай харьцуулахад хамгийн их дэмжлэг туслалцаа авсан аймгуудын тоонд орж байна. Нийт 824  удаагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор  35901 иргэнийг хамруулан, 100 гаруй мянган сурталчилгааны материал, гарын авлага тараажээ.

Гэвч хүмүүнлэгийн үйл ажиллагааны цар хүрээ өргөн боловч УЗХ-нд үндсэн үйл ажиллагааны зардал байхгүй, ажилтнуудын цалин хөлсийг тогтмол олгож чаддаггүй, Сумдын анхан шатны УЗХ-дын үйл ажиллагаа сул, төрийн байгууллагуудын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох оролцоо хангалтгүй зэрэг тулгамдсан асуудал байгаа юм.

ИТХ-ын Тэргүүлэгчид тайлантай танилцаж, сайн дурын ажилтнуудыг болон донор бэлтгэх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байгааг асуусан бөгөөд УЗХ-ын дарга Б.Энхцогт “Донорын тоо жилээс жилд өсч байгаа. Гэвч хэрэгцээг хангахад хаанаа ч хүрэлцдэггүй”-г онцлов. Харин сайн дурын ажилтнууд байгаа ч сумдад ажлын байр байхгүйгээс тогтмол ажилладаггүй гэж байлаа.

Хуралдааны үеэр аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж “Хүмүүнлэгийн хөтөлбөр”-ийг шинэчлэгдсэн хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулж, үргэлжүүлэн хэрэгжүүлэх, орон нутгийн төсөвт улаан загалмайн байгууллагыг дэмжих чиглэлээр тодорхой зардал тусгах өгөхийг санал болгов. Мөн орон нутгийн томоохон компани, аж ахуйн нэгжүүдэд хүмүүнлэгийн үйл ажиллагааг сурталчлан хандив дэмжлэг авах санааг Тэргүүлэгчид хэлж байлаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%