Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ГЭРЛЭЛТ БА ХАРИУЦЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ 16,17,18-Р ХОРООДОД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-05-23

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас зарласан бүртгэлийн сарын хүрээнд Иргэний бүртгэлийн тухай хуулийг сурталчлан таниулах, гэрлэлт болон хариуцлагын тухай ойлголт өгөх, гэр бүлийн харилцаанд гардаг нийтлэг алдааны шалтгаан, гарах арга замын талаар мэдлэг олгох зорилгоор 16, 17, 18 дугаар хорооны Иргэний танхимын ажилтнуудын санаачилгаар тавдугаар сарын 22-ны өдөр хороо тус бүрийн Иргэний танхимд "Гэрлэлт ба хариуцлага" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 16 дугаар хорооны ИТХ-ын Төлөөлөгч бөгөөд Засаг дарга Т.Идэрцагаан, 17 дугаар хорооны Төлөөлөгч бөгөөд Засаг дарга В.Хүрэлбаатар, 18 дугаар хорооны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч бөгөөд хорооны Засаг дарга Т.Идэрцагаан нар оролцож, Улсын бүртгэгчид шинээр батлагдсан Иргэний бүртгэлийн тухай хууль болон хорооны иргэдэд хүргэж буй бүртгэлийн үйлчилгээ, гэрлэлтийн бүртгэл болон цуцлалтын талаар хууль эрх зүйн мэдээлэл өгөв. 
Сургалтыг Гэр бүлийн зөвлөгч, Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын багш А.Чинбат удирдан явуулж, гэрлэлтийн мөн чанар гэрлэлт ба хариуцлагын талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл олголоо. Сургалтад 3 хорооны нийт 173 иргэн хамрагдсан байна. 
Тус сургалтын үр дүнд залуучууд гэрлэлт бүртгүүлэх, цуцлуулахтай холбоотой хуулийн мэдлэг,  гэр бүлийн харилцаагаа хэрхэн бат бөх байлгах, гэр бүл байхын гол утга учир, үр хүүхдээ зөв хүн болгон төлөвшүүлэхэд юуг анхаарах, угийн бичиг хөтлөхийн ач холбогдлын талаар мэдлэг мэдээлэлтэй болсон.  
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16,17,18 ДУГААР ХОРООНЫ ИРГЭНИЙ ТАНХИМ








УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%