Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 7,10,11,12,16-Р ХОРООДОД 150 ХҮҮХДИЙН ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН АЖЛУУД ҮЕ ШАТТАЙГААР ХИЙГДЭЖ БАЙНА

2019-05-23

Өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ 11 дүгээр хорооны Хэсгийн ахлагч, Гудамж байрны нийтийн эргүүлүүдтэй уулзаж, Хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлэх, Соёл, спорт, Эрүүл мэнд,  Боловсрол, Дэд бүтэц – авто зам, Дэд бүтэц – цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх - хяналттай орчин, агаар, хөрсний бохирдол бууруулах гэсэн үндсэн 8 сэдвийн хүрээнд 2019 онд хийгдэх бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулга өгч, тэдний саналыг сонсов. 
Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, аятай тухтай сурч боловсрох орчныг бүрдүүлэх үүднээс 150 хүүхдийн ортой 5 цэцэрлэг /7,10,11,12,16-р хороодод/,  мөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 11, 12, 14, 19-р хороодод тус тус шинээр барьж ашиглалтад оруулахаар ажлууд нь үе шаттайгаар хийгдэж байгаа тухай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга онцолсон юм. 

Чингэлтэй дүүрэгт 2019 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын бусад ажлуудаас дурдхад :
“Хайрхан хөгжлийн төв”-ийг дүүргийн 7,14,19 дүгээр хороодод тус тус байгуулахаар төлөвлөснөөс эхний ээлжинд 2018 онд 19-р хороонд барьж ашиглалтад оруулсан.
Мөн Хороо бүр “Жишиг өрхийн эрүүл мэндийн төв”-тэй болох ажлыг жил бүр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
2015-2018 онд Явуулын 90 ажлын байр ажиллуулж 200 гаруй иргэнийг ажлын байраар хангасан бол 2019 онд явуулын 20 ажлын байр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. 


Мөн 10 дугаар хороо, 39 дүгээр сургуулийн ард  “Чингэлтэй дүүргийн Спорт цогцолбор”,  “Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор”ыг 2019 оноос үе шаттайгаар барьж ашиглалтад оруулах
117 дугаар сургуулийн зүүн хойд талд буюу Ар согтоотод “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-ыг 2019-2020 онд барьж ашиглалтад оруулах
13,7,16 дугаар хороодын авто замын ажил, “Жишиг гудамж”-ыг үе шаттайгаар хийх, 
“Жигжидийн уулзвар дахь Цагдаагийн хэсгийн байрны барилга, “Гүнтэд байрлах хяналт шалгалтын товчоо” зэрэг ажлууд 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%