Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг "Хангарди-2019" спорт наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ жилийн тэмцээнийг Багануур дүүргийн ИТХ зохион байгуулсан бөгөөд Хангарди 2019 спорт наадамд 10 багийн 400 гаруй тамирчид 3 өдрийн турш сагс, волейбол, дартс, ширээний теннис, боулинг гэсэн таван төрөлд хурд хүч авхаалж самбаа сорин өрсөлдлөө.
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын баг тамирчид
-Ширээний теннисийн эрэгтэй ганцаарчилсан төрөлд ИТХ-ын төлөөлөгч Л.Энхбаатар алтан медаль, эмэгтэй төрөлд ИТХ-ын төлөөлөгч П.Жавзмаа 5 дугаар байр
-Ширээний теннисийн хосын төрөлд ИТХ-ын Ажлын албаны Ц.Осорваань, Ч.Энхжаргал алтан медаль
-Дартсын төрөлд ИТХ-ын Ажлын албаны Б.Эрдэнэхишиг ахлагчтай баг мөнгөн медаль
-Боулингийн төрөлд ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэбулган ахлагчтай баг
4 дүгээр байр
Волейболын төрөлд Ц.Осорваань ахлагчтай эрэгтэй баг 4 дүгээр байр,
ИТХ-ын төлөөлөгч П.Анхтуяа ахлагчтай эмэгтэй баг 4 дүгээр байр
-Сагсан бөмбөгийн төрөлд ИТХ-ын тэргүүлэгч Г.Даваацэцэг ахлагчтай эмэгтэй баг 5 дугаар байр эзэлж багийн нэгдсэн дүнгээр Сүхбаатар дүүргийн ИТХ-ын баг тамирчид "Хангарди 2019" спорт наадамд 1 дүгээр байр эзэлж шилжин явах цомын эзнээр шалгарлаа.
Тэмцээнд оролцож амжилт гаргасан ИТХ-ын төлөөлөгчид болон ИТХ-ын Ажлын албаны баг тамирчдадаа халуун баяр хүргэе.