Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, 1-19 дүгээр хороодын Ажлын албанаас дүүргийн хүүхэд багачууддаа бэлэг гардуулж байна.
Өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат нар 1-19 дүгээр хороодын хүүхэд багачуудаа баярын мэндчилгээ дэвшүүлж, баярын бэлэг гардуулан өгөв.
Мөн үеэр Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн уран сайханчид, дүүргийн 50 дугаар сургууль, 39 дүгээр цэцэрлэгийн авъяаслаг сурагчид үеийн найзууддаа урлагийн тоглолт өргөн барьсан юм.
Дүүргийн хэмжээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын үйл ажиллагааг 6 дугаар сарын 1-ний өдрийн 10 цагаас Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулах тул хүүхэд багачууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.