Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Отгонмөнх тэргүүтэй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид тавдугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцлоо.
Зочид төлөөлөгчдийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал хүлээн авч уулзаж, хурлын байгууллагын хийж хэрэгжүүлж буй онцлог ажлуудаас танилцуулж, хөдөө орон нутагт нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэхэд өөрийн дүүргийн туршлагаас хуваалцлаа. Уулзалтанд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нар байлцлаа.
Уулзалтын үеэр Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Отгонмөнх: “ Сум орон нутагт тохирсон санал санаачилга олж авахаар зорьж ирсэн талаараа дурдаад бие биенээсээ суралцах зүйл их байна.” гэдгийг онцоллоо.
Уулзалтын дараа төлөөлөгчид Нийслэлийн тэргүүний хороогоор шалгарч байсан гуравдугаар хорооны үйл ажиллагаатай танилцаж, Нийслэлдээ үлгэр жишээ болсон Хүүхдийн номын өргөөнд зочилсон юм.
Өлзийт сум нь 1924 онд байгуулагдсан. 1,542,000 га газар нутагтай, 2300 хүн амтай, нийгэм, эдийн засгийн гол суурь нь мал аж ахуй голлосон, 5 хошуу 330 мянган малтай, үүнээс 12 мянга гаруй тэмээн сүрэгтэй, тэмээний тоогоор аймгийн эхний тавд багтдаг байна.