Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЭХИЙН АЛДАРТ I, II ОДОНГООР 261 ЭЭЖ ЭНГЭРЭЭ МЯЛААВ

2019-05-31

Аймгийн ИТХ-аас  "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн харъяат олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг өнөөдөр /2019.05.31/ зохион байгуулав.
Энэ жил Дархан-Уул аймгаас Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 85 дугаар зарлигаар “Алдарт эх I одонгоор 15 ээж, “Алдарт эх  II одонгоор 246 ээж шагнагдсан байна.
Одон хүртэж буй нийт 261 ээжийг төлөөлүүлэн Дархан сумын “Алдарт эх”-ийн одонгоор шагнагдаж буй 28 ээжид өнөөдөр шагналыг нь гардуулсан юм.
    Уг арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ “Манай улс 1952 оноос жил бүрийн 6 дугаар сарын 1-нийг хүүхдийн баярын өдөр болгон  тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
    Эдүгээ Монгол орон “Эх үрсийн баяр”-ыг үндэсний хэмжээнд бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөхөн улс орны нэг болсон бөгөөд энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн одон гардуулж байна” гээд эхчүүдэд чин сэтгэлийн баяр хүргэлээ.  
Мөн Алдарт эхийн I, II одонгоор шагнах тухай зарлигийг  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ахлах ажилтан Н.Буманцэцэг уншиж сонордууллаа.
Эхчүүдэд одонг нь аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат,  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын орлогч Т.Ганболд, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Хүрэлчимэг, Н.Чимэддорж, Г.Эрдэнэсүх, А.Янжмаа, М.Жаргалсайхан, Ч.Оюунчулуун, Засаг даргын орлогч А.Түвшинбат нар гардуулсан юм.




УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%