Чингэлтэй дүүргийн Наймдугаар хороо, Өрхийн Эрүүл Мэндийн Төвтэй хамтран гэр хорооллын айл өрхүүдийн ус орчны ариун цэвэр, эрүүл ахуйн хандлагыг сайжруулах, халдварт өвчнийг бууруулах зорилгоор "АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖАА ӨӨРСДӨӨ ШИЙДЭХ НЬ" сэдэвт сургалт, дадлага ажлыг зургаадугаар сарын 04-ны өдөр хорооны Иргэний танхимд зохион байгууллаа. Үйл ажиллагааг хорооны Засаг дарга Л.Баярсайхан нээж, ӨЭМТ-ийн Нийгмийн ажилтан Б.Буянжаргал, ЭМССТ нар сургалтыг удирдан явуулж 40 гаруй иргэдийн төлөөлөл хамрагдлаа.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 8 ДУГААР ХОРООНЫ ИРГЭНИЙ ТАНХИМ