Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"БАГИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ" АШИГЛАЛТАД ОРОВ

2019-06-17

     Улсын төсвийн 408,0 сая төгрөгөөр Дархан сумын 11, 12 дугаар багт 468 м2 талбайтай, хурал, сургалтын танхим бүхий 11 өрөөтэй "Багийн хөгжлийн төв" баригдан өнөөдөр /2019.06.17/ ашиглалтад орлоо. Багийн төвийн гадна зогсоол болон дотор техник тоног төхөөрөмж бусад тохижилтын ажлыг Дархан сумын Орон нутгийн төсвийн нийт 51.5 сая төгрөгөөр хийсэн юм. Шинэ байранд багийн албан хаагчдаас гадна БИНХ-ын дарга, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн, Цагдаагийн хэсгийн байцаагчид байрлан ажиллаж дээрх 2 багийн 2500 гаруй өрхийн 8 мянга гаруй иргэнд тав тухтай орчинд төрийн анхан шатны үйлчилгээг нэг цэгээс хүргэх юм. Багийн хөгжлийн төвийн нээлтэнд УИХ-ын гишүүн Б.Жавхлан болон аймаг, сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцов. Удахгүй 15 дугаар багийн төвийн байр мөн ашиглалтад орно.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%