Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зарласан Халамжийн тухай хуулийг сурталчлан таниулах сарын хүрээнд дүүргийн 13 дугаар хорооны Иргэний танхимын ажилтан, хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн нар санаачлан “Халамж ба иргэн" сэдэвт сургалтыг ДЗМОУБ, “АFA” академийн багш Ш.Амартүвшин нартай хамтран зургаадугаар сарын 19-ны өдөр хорооны Иргэний танхимд зохион байгууллаа. Сургалтаар Халамжийн тухай хуулийн хүрээнд Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн Б.Батчимэг нийгмийн халамжийн тухай хууль, дүрэм журам, цаг үеийн холбогдолтой шинэ мэдээ мэдээллийг хүргэж иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Тус сургалтын хүрээнд өрхийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх мэдлэг олгох сургалтыг ДЗМОУБ-аас санхүүжүүлэн “АFA” академийн гүйцэтгэх захирал, лектор Ш.Амартүвшин "Өрхийн санхүү ба Хуримтлал" сэдвээр өрхийн амьжиргааг хэрхэн сайжруулах мөнгөний зарцуулалт өрхийн төсвөө хянах, хуримтлалыг хэрхэн бий болгох сэдвээр 2 цагийн сургалтыг явууллаа. Энэхүү сургалтаар шинэлэг бөгөөд үр дүнтэй мэдлэг мэдээлэл олгосонд иргэд талархал илэрхийлж байлаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 13 ДУГААР ХОРООНЫ ИРГЭНИЙ ТАНХИМ