Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан хотод Дахин төлөвлөлт амжилттай хэрэгжиж иргэд шинэ орон сууцтай боллоо

2019-07-08

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлын нэг бол Дахин төлөвлөлт билээ.
Өнгөрсөн онд Дархан сумын 61,62,63 дугаар брак байруудыг дахин төлөвлөлтөд оруулахаар болж тендерт “Минж проперти” ХХК шалгаран ажлаа эхэлсэн. Өнөөдөр /2019.07.07/ орчин үеийн шаардлага хангасан 60 айлын орон сууц ашиглалтад орж оршин суугчид түлхүүрээ гардан авлаа.
Орон нутгуудаас анх удаа Дархан-Уул аймагт амжилттай хэрэгжиж энэ өдөр дээрх гурван брак байрын 24 айл, өндөр настан харж хандахгүй хүнгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад залуу үеийн төлөөлөл болсон нийт 12 өрхөд уг байрыг түрээсийн зарчмаар эзэмшүүлэхээр болж түлхүүрийг нь гардуулан өглөө.
Хэзээ мөдгүй нурах дөхсөн брак байраа орчин үеийн шаардлагад нийцсэн тохилог орон сууцаар сольж байгаа иргэд болон хямд өртгөөр орон сууц түрээсэлж байгаа иргэд сэтгэл өндөр байсан юм.
Дархан хотын анхны барилгуудын нэг болох үндсэн тосгоны брак байрууд нь 1960-1969 онуудад баригдсан. Эдгээр байрыг эдэлгээ даах боломжгүй, хүн амьдрах нөхцөлгүй, аюултай орчин бүрдсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ.
Мөн олон улсын зам дагуу байрладаг учраас хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа учраас Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулахаар болсон нь өнөөдөр ийнхүү биеллээ олж байна. Энэхүү дахин төлөвлөлтийн ажил ирэх жилүүдэд ч мөн үргэлжлэх юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%