Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “ДАРХАН ХОТЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НД САНАЛАА ИЛЭРХИЙЛЭВ

2019-07-08

Аймгийн ИТХ-ын зөвлөгөөнөөр /2019.07.08/ “Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцэв.
    Монгол Улсын Засгийн Газраас 2012 онд Дархан хотыг “Монгол Улсын жишиг” хот болгох шийдвэрийг гаргаж, үүний дагуу Барилга хот байгуулалтын яамнаас 2013 онд Дархан хотыг 2035 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2050 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зөвлөх үйлчилгээний тендерийг зарласан бөгөөд уг тендерт Улаанбаатар хотын Арт констрашн ХХК шалгарч, гүйцэтгэж байна.
    Гэвч тухайн цаг үед төсвийн хямралаас шалтгаалан гэрээний гүйцэтгэл зогсонги байдалд орсон юм.
    Харин 2017 оны 9 дүгээр сард гэрээ сэргэж, эх загварын зураг бэлэн болох шатандаа явж байна.
    Уг эх зургийг БХБЯ болон Монголын архитектрын ерөнхий зөвлөлөөр хэлэлцүүлж, санал шүүмжлэлийг тусгажээ.
    Мөн орон нутагт Засаг даргын орлогч Т.Ганболдоор ахлуулсан 21 хүний бүрэлдэхүүнтэй дэмжин туслах ажлын хэсэг байгуулагдаж, Дархан хотод ажиллаж амьдарч байсан болон одоо байгаа архитекторуудад хотын барилгажилтын эх загварыг танилцуулж, тэдний саналыг тусгасан.
    Өөрөөр хэлбэл Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг мэргэжлийн хүмүүс болон иргэд, олон нийтээр хэлэлцүүлж, саналыг тусгах ажлууд эрчимтэй хийгдсэн юм.
    “Дархан  хотыг  2035 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд хотын барилгажилт, дэд бүтцээс гадна сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн бүх салбарын хөгжлийг давхар багтааж, төлөвлөжээ.
    Ерөнхийдөө “Дархан  хотыг  2035 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” нь өмнө нь хийгдсэн төлөвлөлтүүдийн хэрэгжилтийг дүгнэж,  дутуу үлдсэн ажлуудыг гүйцээх, мөн цаг үеийн онцлогийг дагаж шинэ бүтээн байгуулалтыг төлөвлөн нэгтгэж, ерөнхий төлөвлөгөө эцэслэн гарах юм.
    Энэ удаагийн зөвлөгөөнөөр Дархан хотын ерөнхий төлөвлөгөөний тухай Төлөөлөгчдөд мэдээлэл өгч, тэдний саналыг авах зорилготой ба уг төслийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хуралдуулахаар зарласан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 15 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэх юм.
    Мөн ирэх онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Дархан-Уул аймгийн хөгжлийн хэтийн төлөв тодорхойлох бодлогын баримт бичиг батлагдсанаар Дархан-Уул аймгийн үе үеийн удирдлагууд энэхүү хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан бодлого шийдвэрээ гаргах нөхцөл бүрдэх юм.
    Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн зөвлөгөөний үеэр ИТХ-ын ХБХОХБТХ-ны Төлөөлөгчид дүгнэлтээ танилцуулсан ба үүнд Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг тусгах, орон нутгийн хөгжлийн бусад бичиг баримтуудтай уялдуулах, Төлөөлөгчдийн дэвшүүлсэн саналуудыг бүрэн тусгах зэрэг зөвлөмжийг өглөө.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%