Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд төрийн одон медаль гардууллаа.
Төрийн одон медалийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол нар гардуулан өглөө. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 7, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 60, Цэргийн гавьяаны одонгоор 2, Хөдөлмөрийн хүндэт медалиар 21 хүн тус тус энгэрээ мялаалаа.