Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ЁОХОР ХАТАР-2019” АРДЫН УРЛАГИЙН НААДАМ

2019-08-09

2019 оны 07 дугаар сарын 16-18


                Ардын уламжлалт урлагийг төрийн ивээлд байлгаж, тэдгээрийг судлах, сургаж эзэмшүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, соёлын өв тээгчдийг тодруулан алдаршуулах, тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Буриад зоны эртний уламжлалт бүжгийн “Ёохор хатар-2019” наадмыг Хэнтий аймгийн Батширээт суманд 2019 оны 07 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа.

               Буриад зоны уламжлалт тойрон бүжгийн “Ёохор” наадмыг анх Батширээт сум 2015 оноос санаачлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд одоо хоёр жил тутамд нэг удаа зохион явуулах болсноороо онцлогтой.
Энэ жилийн наадмын ерөнхий ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар БОАЖЯ, БСШУСЯ, Хэнтий аймгийн ЗДТГ оролцсон бөгөөд олон улсын чанартай тус наадамд ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Агын тойрог, Могойтын район, Улаанбаатар хот, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорнод аймгийн Дашбалбар, Баян-Уул сум, Хэнтий аймгийн Норовлин, Дэлгэрхаан, Батноров, Батширээт сум, Өмнөдэлгэр сумын Гурванбаян тосгоноос нийтдээ 11 хамтлагийн 300 гаруй ардын авьяастнууд оролцож, Буриад түмний уламжлалт болон орчин цагийн тайзны тавилттай бүжгийн төрлөөр өрсөлдлөө.
              “ЁОХОР ХАТАР-2019” наадмын шилдгийн шилдэг “Гранпри” шагналын эзнээр Хэнтий аймгийн Батширээт сумын “Тоонот” хамтлаг шалгарч, өргөмжлөл цом, 3 сая төгрөгийг Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбаас гардан авлаа.
               Наадмын уламжлалт бүжгийн төрлийн тэргүүн байранд ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Могойтын Районы “Улаалзай” хамтлаг, Дэд байранд ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Агын тойргоос оролцож буй “Түмэн жаргалан” хамтлаг, гуравдугаар байранд Улаанбаатар хотын “Ёохор Хатар” хамтлаг, тусгай байранд Хэнтий аймгийн Норовлин сумын “Мөнгөн Долгион 2” хамтлаг тус тус шалгарлаа.
              Харин орчин цагийн тайзны тавилттай бүжгийн төрлийн тэргүүн байранд Хэнтий аймгийн Норовлин сумын “Мөнгөн долгио 2” хамтлаг, дэд байранд Дорнод аймгийн Дашбалбар сумын “Дорнын солонго” хамтлаг, гуравдугаар байранд Хэнтий аймгийн Батноров сумын “Сарны эрх чөлөө” хамтлаг, тусгай байранд Хэнтий Дэлгэрхаан сумын “Гэрэлт-Ирээдүй” хамтлаг шалгарлаа.
              Үзэгчдийн таашаалд нийцсэн хамтлагаар Дорнод аймгийн Баян-Уул сумын "Улзын шигтгээ" хамтлаг шалгарсан. Энэхүү наадмын үеэр “Ёохор Хатар-2019” наадмын “НЭРЭМЖИТ ЦОМ”-ыг Үндэсний урлагийн их театрын бүжгийн гоцлооч, дасгалжуулагч багш, МУГЖ Шагдарын Одонтуяа ардын дуу бүжгийн “Хан Хэнтий Чуулга”-д гардуулан өглөө.
             Тус наадмын, дэмжигч байгууллагаар Монголын Буриадын төв холбоо, АДБ-ийн Хан Хэнтий чуулга, Соёлын өвийн төв, Соёл судлалын хүрээлэн, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Буриад судлалын академи оролцсон бөгөөд наадмын шилдгийн шилдэг “Гранпри” шагналын эздэд 3 сая төгрөг, "Ёохор Хатар-2019" наадмын цом, алтан медаль, төрөл тус бүрт нэгдүгээр байранд өргөмжлөл, алтан медаль нэг сая төгрөг, хоёрдугаар байранд өргөмжлөл, мөнгөн медаль, 700 мянган төгрөг, гуравдугаар байранд өргөмжлөл, хүрэл медаль, 500 мянган төгрөг, тусгай байранд өргөмжлөл, 200 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа.
               Ерөнхий шүүгчээр Үндэсний урлагийн их театрын бүжгийн гоцлооч, дасгалжуулагч багш, МУГЖ Шагдарын Одонтуяа, шүүгчдээр Буриад судлалын академийн нарийн бичгийн дарга, эрдэмтэн доктор, Буриад Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Л.Оюунцэцэг, СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал, доктор Ш.Эрдэнэцэцэг, Хан Хэнтий чуулгын уран сайхны удирдаач МУСТА Ц.Оюунбаатар, дуучин Н.Нямдаваа нар ажиллаж, шүүлтийг явууллаа.
             Энэ жилийн “ЁОХОР ХАТАР -2019” наадмын хүрээнд Эрдэм шинжилгээний бага хурал, Буриад бөхийн барилдаан, Буриад сурын харваа, Хатар жороо морьдын уралдаан, сээр цохих, Тойрон хатар хийх, Буриад зоны аялгуу тоглолт зэрэг уламжлалт уралдаан наадмыг зохион байгуулж, наадамд оролцогчдоос гадна 1000 гаруй зочид төлөөлөгчдийг татсан өргөн дэлгэр наадам боллоо.





УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%