Сүхбаатар дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, Монголын Нутгийн Удирдлагын нийгэмлэгтэй хамтран
хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг нээлттэй, ил
тод болгох, иргэдийн оролцоог хангах чиглэлээр шинэлэг үйл ажиллагаа
хэрэгжүүлэх нь” төслийн хүрээнд дүүргийн 1-ээс 20 дугаар хороонд бүртгэлтэй Иргэдийн
бүлгийн ахлагч нарт зориулсан Манлайллын сэдэвчилсэн сургалтыг Монголын Нутгийн Удирдлагын
нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл удирдан 2019 оны 08 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд дүүргийн Иргэний
танхимд зохион байгууллаа.
Сургалтыг арга хэмжээг нээж Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Азжаргал, Монгол Улсын төлөөллийн байгууллагыг чадавхжуулах нь төслийн зохицуулагч Г.Золжаргал нар хэрэгжүүлж буй дээрх төсөл хөтөлбөрийн талаар танилцуулж цаашид иргэдийн бүлгүүдээ идэвхжүүлж хийж хэрэгжүүлэх ажилд нь амжилт хүслээ.