Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Хороодын Урьдчилан сэргийлэх баг, Хэв журмын урамшилт эргүүлүүдийн ажлыг дүгнэж, 8 дугаар сарын урамшуулал олгох, Хороодын Гудамж, байрны нийтийн эргүүлийг шагнах тухай асуудлыг Зөвлөлийн гишүүд хэлэлцэн шийдвэрлэв.
Мөн 19 хороодын Нийтийн эргүүлийн ээлжит сургалт, спорт өдөрлөгийг энэ сарын 24-ны өдөр зохион байгуулахаар боллоо.