Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Боловсролын олон нийтийн зөвлөлийн тайланг хэлэлцлээ

2019-09-24

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Боловсролын олон нийтийн зөвлөл байгуулах тухай” 2015 оны 44 дүгээр тогтоолын хэрэгжилтийг шалгалаа.

Японы Хүүхдийг ивээх сан, Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийг 2012-2017 онд Өвөрхангай аймгийн 10 суманд хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Өвөрхангай аймгийн боловсролын байгууллагуудыг түшиглэн ажиллах Боловсролын олон нийтийн зөвлөл”-ийг байгуулж, ажиллах журмыг батласан билээ.

Сум бүрт байгуулагдсан тус зөвлөл нь гурван зорилтын хүрээнд эмзэг бүлгийн болон малчдын 5-16 насны хүүхдүүдийн боловсролын хэрэгцээ, тулгамдсан асуудлыг тогтоож, шийдэх арга замыг тодорхойлон эцэг, эх, байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, хүүхдийг гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх, эцэг эх, гэр бүлээсээ тусдаа айлд, дотуур байранд амьдарч байгаа бага ангийн хүүхдүүдийг дасан зохицох, сурч, хөгжих үйл явцыг хичээлийн бус цагийн нэмэлт хөтөлбөрөөр дамжуулан дэмжих, сургууль завсардсан хүүхдүүдийг эргэн суралцуулахад анхаарч ажиллажээ.

Гэвч журмын хэрэгжилт сум бүрт харилцан адилгүй байгаа ба цаашид сум орон нутгийн онцлогт тулгуурлан тодорхой нэг зорилтыг дэвшүүлж, бодит үр дүн гарган ажиллах нь чухал байгааг Тэргүүлэгчдийн хуралдаанаар онцоллоо.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 245
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
17 / 7%
7 / 3%
45 / 18%