Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран сургалт зохион байгууллаа

2019-09-25

      Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн Ажлын алба МУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг хэрхэн хэрэглэх зааварчилгаа болон албан бичгийн найруулга зүй сэдвээр Ажлын албаны ажилтнуудад 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтаар Хэлний бодлогын зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл, Хэлний бодлогын зөвлөлийн гишүүн, Шинжлэх ухааны доктор, гавьяат багш М.Базаррагчаа нар Монгол хэлний зөв бичгийн дүрэм, зөв бичих дүрмийн журамласан толь бичиг хэрэглэх заавар, Албан бичиг боловсруулалтын найруулга зүй, анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө өгч ажилтнуудаас цээж бичгийн шалгалт авч, дүн шинжилгээ хийж, нийтлэг алддаг үгийн дүрмийн талаар тус тус танилцууллаа.
      Мөн ИТХ-ын тэргүүлэгчдийн Ажлын албаны ажилтнууд UB ERP нэгдсэн системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахад анхаарч сургалтад “QR” буюу “Түргэн хариу өгөх” кодыг ашиглан ирцээ бүртгүүлж оролцлоо.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 237
48 / 20%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%