НҮБ-ийн ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ 60-аас дээш насны 7000 гаруй ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж, есдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд “Ахмадаа дээдлье” хүндэтгэлийн тоглолтоор бэлэг барьлаа.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, ИТХ-ын Төлөөлөгчид ахмадууддаа баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, урт удаан насалж, хойч үе бидэндээ үнэт сургаалаа хайрлаж явахыг хүсэн ерөөлөө.