Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УУЛ УУРХАЙ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙГ ДОКТОР, ПРОФЕССОР Р.ЛХАГВАСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО

2019-09-30

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 78 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн Уул уурхай, эрчим хүчний Политехник коллежийг Техникийн ухааны доктор, профессор, Сүхбаатарын одонт Рэнцэнгийн Лхагвасүрэнгийн нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн юм.
Уг тогтоолыг аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр нар өнөөдөр /2019.09.30/ Уул уурхай, эрчим хүчний Политехник коллежийн удирдлага, хамт олонд албан ёсоор гардуулан өглөө.
    Рэнцэнгийн Лхагвасүрэн нь 1970 оноос эхлэн тус коллежийг Дархан хот дахь Политехникум байхаас нь эхлэн тасралтгүй 41 жил ажиллахдаа сургуулийн материаллаг бааз, сургалтын чанар, үр өгөөж, оюутан сурагчдад олгох шинжлэх ухаан, технологийн өргөн мэдлэг, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны практик дадлага эзэмшүүлэх талаар өөрийн хүч, авьяас, мэдлэг чадвараа дайчлан ажилласан бөгөөд Монголын уул уурхайн салбарт олон чадварлаг боловсон хүчнийг бэлтгэсэн гавьяатай хүн юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%