"Оюунлаг залуус-Бидний ирээдүй" уулзалт зохион байгуулагдлаа
Сумын ИТХ-ын санаачилгаар ЗДТГ-тай хамтран "Оюунлаг залуус-бидний ирээдүй" уулзалтыг 2019 оны 10-р сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод болж өнгөрлөө. Уулзалтад ИТХ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Цагдаа болон 21 оюутан оролцож хөтөлбөрийн дагуу ярилцлага, лекц, уралдаан тэмцээнийг зохион байгуулав.