Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦЛАА

2019-10-11

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүй, өргөдлийн хороо аравдугаар сарын 11-ний өдөр хуралдлаа. Өнөөдрийн хурлаар Засаг даргын Тамгын газарт байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц, ёс зүйн зөвлөлийн ажлын тайлан, Засаг даргын Тамгын газар болон хороодын албан хаагчидтай холбоотой асуудлаар байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлттэй танилцлаа. 
Хуралдааныг Ёс зүй, өргөдлийн хорооны дарга Л.Ариунтуяа удирдаж, гишүүн С.Амарбаясгалан, Д.Мөнхтөр, Д.Нэмэхбат, Д.Мөнхчулуун нар байлцлаа. Хуралдааны эхэнд Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат танилцуулга хийж Төлөөлөгчид тодруулга авлаа. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүй, өргөдлийн хорооны гишүүд ирэх сард гэр болон байшин хорооллын иргэдтэй биечлэн уулзаж иргэдээс Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн өргөдөл гомдол хэдий хугацаанд шийдвэрлэгдэж байгаа, төрийн үйлчилгээг сайжруулахад юунд анхаарч талаар санал хүсэлтийг сонсохоор боллоо. 



УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%