Өнөөдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд 3 асуудал хэлэлцэж, Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсүүдээс мэдээлэл авлаа.
Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагааны чиглэлээр, Зөөврийн ажлын байр, Хогны менежмент, гэрэлтүүлэг, камержуулалтын талаар холбогдох хэлтсүүдээс тус тус танилцуулж, Хурлын хорооны гишүүд мэдээлэлтэй холбоотой цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар санал солилцов.