Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хороо аравдугаар сарын 24-ны өдөр хуралдаж, “Жаргалтай гэр бүл”, “Хотын иргэн-Хотын соёл”, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн үйл явцтай танилцлаа.Хуралд Нийгмийн хөгжлийн хорооны дарга, төлөөлөгч Г.Бадамгарав, гишүүн, Төлөөлөгч Ж.Алтантуул, С.Мөнгөнсар, Б.Насанбат Д.Нэмэхбат, Ж.Чимэдцогзол нар оролцож, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн “Жаргалтай гэр бүл”, “Хотын иргэн-Хотын соёл”, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хийсэн ажлын тайланг танилцуулав.
Хурлын хорооны гишүүд хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй холбоотой цаашид анхаарах асуудлаар санал солилцож, дүгнэлтийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дараа нь Нийгмийн хөгжлийн хорооны гишүүд төлөвлөгөөний дагуу дүүргийн 7,14 дүгээр хороонд баригдаж буй “Хайрхан хөгжлийн төв”-ийн үйл явцтай танилцав
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО