Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ын 17-р хуралдаан хуралдлаа

2019-11-01

2019 оны 10 дугаар сарын 30

Сумын ИТХ-ын ээлжит 17-р хуралдаан 66 хувийн ирцтэйгээр ИТХ-ын дэргэдэх иргэний танхимд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

1.    2019 оны ГЗБ-ын төлөвлөгөөний биелэлтийг сонсох тухай

2.    Газар өмчлөлийн асуудлыг хэлэлцэн батлах тухай

3.    Байгаль орчин аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуйн ажлын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэх тухай

Шийдвэрлэсэн нь:

1.    2019 оны ГЗБ-ын төлөвлөгөөний хэрэгжилт, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хүрээнд иргэдэд олгогдсон газруудыг бүртгэлжүүлэх, хашаажуулах ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгч ИТХ-аас ГЗБ-ын төлөвлөгөөтэй холбоотой хяналтын чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж тухайн ажлын хэсэг хяналт шалгалт хийсэн ажлын тайлангаа эргэж тайлагнаж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

2.    Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх газрын байршил хэмжээг хэлэлцэн баталлаа.

3.    Суманд дараах чиглэлүүдээр олгогдсон газруудын судалгааг гарган иргэн ААНэгжүүд тухайн газраа хуульд заасан хугацаанд  зориулалтаар нь ашиглахгүй байгаа, тухайн газартаа ямар нэгэн бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй зэрэг газруудыг цуцлуулах саналыг гарган ИТХурлаар оруулан хэлэлцлээ. Үүнд: жимс жимсгэнэ, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал, малчны хорооллын газрууд.


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%