Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

НИЙСЛЭЛИЙН ШИДЛЭГ ОРОЛЦООНЫ КЛУБ ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛААГААНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙНХЭН АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2019-11-03

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Боломж таны гарт” уриатайгаар “ОРОЛЦООД ХӨГЖЬЕ” дүүргүүдийн залуучуудын оролцооны клуб шалгаруулах уралдааныг амжилттай зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа. Тус уралдаанд Нийслэлийн 5 дүүргийн Залуучуудын 10 клуб материалаа ирүүлснээс ажлын хэсэг 7 үзүүлэлтээр, 350 хүртэлх оноо үнэлж, шалгаруулсан байна. Үүнд: 
1-р байр “Мэргэн” мэтгэлцээний клуб /Сүхбаатар дүүрэг/
2-р байр “Туул” ротаракт клуб /Сүхбаатар дүүрэг/
3-р байр “Эрүүл мэндийг дэмжигч” сайн дурын клуб /Сонгинхайрхан дүүрэг/
4-р байр “Мазаалай 16” залуучуудын клуб /Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны  Иргэний танхимын дэргэдэх/
5-р байр “Ургац” залуучуудын клуб / Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны  Иргэний танхимын дэргэдэх /
6-р байр “Эрхэс” залуучуудын клуб / Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Иргэний танхимын дэргэдэх /
7-р байр “Nabi” залуучуудын клуб /Нийслэлийн Залуучуудын хөгжлийн төв/
8-р байр Санхүү, эдийн засгийн их сургуулийн “Ротаракт” клуб /Баянзүрх дүүрэг/
9-р байр “ОТИС-2030” клуб /Баянзүрх дүүрэг/ тус тус шалгарлаа.
Энэхүү уралдааныг зохион байгуулснаар өсвөр үе, залуучуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин, соён гэгээрүүлэх ажлыг залуучуудын оролцоонд тулгуурлан хийх, залуучуудын хүсэл, сонирхол, эрэлт, хэрэгцээнд тулгуурласан, эерэг хандлага зан үйлд уриалсан үйл ажиллагаа явуулдаг шилдэг клубыг алдаршуулснаараа онцлог байлаа.
Шагналт байранд шалгарсан Иргэний танхимын дэргэдэх “Залуучуудын клуб”-ын хамт олондоо баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсье.



УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%