Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Архидан согтуурахтай тэмцэх уралдааныг зарлалаа

2019-11-05

Архины хамааралтай болон архинд донтох эмгэгтэй иргэдтэй ажиллах үүрэг бүхий аймгийн “Мэргэжлийн баг”-аас “Яг одоо татгалзъя” уриатай нэгдсэн аяныг аймгийн Засаг даргын захирамжаар зохион байгуулж эхэллээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 201 оны 16 дугаар тогтоолоор шинэчлэн батласан “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилготой энэхүү аянаар байгууллагуудын дунд архины хор уршгийг таниулах, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр уралдаан зарлаад байна.

12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл зарласан тус уралдаанд  идэвх санаачилгатай оролцож, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд үр нөлөө гарган ажилласан байгууллага, хамт олныг шагнан урамшуулах юм. Мөн аянтай холбогдуулан байгууллагуудад зөвлөмж хүргүүлээд байгаа ба үүнд архи, согтууруулах ундаанаас татгалзсан сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, байгууллагаас зохиож буй ажил, арга хэмжээг цахимаар сурталчлах зэрэг 7 зүйлийг тусгажээ. Энэ хүрээнд “Мэргэжлийн баг”-ийнхан аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд нартай уулзаж санал солилцлоо. 

--Б.Чимэг--


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%