Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​“ТҮНШЛЭЛ-ХАМТЫН АЖИЛЛАГАА, НУТГИЙН УДИРДЛАГА-2019” СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2019-11-07

Монгол улс 320 гаруй сумтай, нэр нэгтэй 3 сум  байдаг нь Баянхонгор, Хэнтий, Өмнөговь аймгуудын Баян-Овоо сум юм. Өнөөдөр “Түншлэл-хамтын ажиллагаа, нутгийн удирдлага-2019” сургалт арга хэмжээний хүрээнд Хэнтий аймгийн Баян-Овоо сум, Баянхонгор аймгийн Баян-Овоо сум, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын ИТХ-ын Төлөөлөгчид Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд зочлон харилцан туршлага судаллаа.  Уулзалтыг нээж Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ: “ Орон нутгийн хөгжлийг дэмжихэд сум дүүрэг хоорондоо туршлага судлах гэхээсээ илүү хамтарч ажиллах нь ихээхэн ач холбогдолтой болохыг онцлон дурдлаа.

Дараа нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга, Хэнтий аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Баянмөнх : “Өнгөрсөн жилээс гурван Баян-Овоо сумын удидлагууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар энэхүү түншлэл эхэлсэн. Энэхүү ажлын хүрээнд малын үүлдэр сайжруулах, оюутан солилцоо, төрийн албан хаагчдын сургалт зэрэг иргэдийн санал санаачилга дээр тулгуурласан олон ажлыг эхлүүлсэн нь ихээхэн үр дүнд хүрээд байгаа талаар хэллээ. Нутаг нутгийн онцлогтоо тохируулан сурч мэдсэн зүйлсээ хөрсөн дээр буулгахаар зорьж байгаа талаараа ч ярьж байлаа. 

Уулзалтын үеэр ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид, Ажлын албанаас хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, дараа нь “Төсөв, орон нутгийн төсвийн харилцаа” сэдэвт сургалт хийлээ. Сургалтын төгсгөлд төлөөлөгчид орон нутгийн төсвийн талаар харилцан ярилцаж энэ удаагийн туршлага солилцох уулзалт арга хэмжээ өндөрлөсөн юм. 







УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%