Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ИТХ-ын дарга Д.Амартүвшин тэргүүтэй ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны бүрэлдэхүүнтэй зочид төлөөлөгчид 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүрэгт зочиллоо.
Зочид төлөөлөгчдийг дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид, Засаг даргын зөвлөх, орлогч болон ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, ИТХ-ын Ажлын хороодын үйл ажиллагаа, хороодын хяналтын чиг үүрэг болон ИТХ-ын тэргүүлэгчдийн Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн үйл ажиллагаа, сайн туршлагын талаар, дүүргийн ЗДТГ-ын үйл танилцуулгыг ЗДТГ-ын Хүний нөөц, ёс зүй, хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан ахлах мэргэжилтэн М.Очмаа нар тус тус танилцууллаа.