Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​ШАТАРЫН АВАРГУУД ТОДОРЛОО

2019-12-04

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатар сонирхогчдын Улсын Аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдыг сонгон шалгаруулах зорилгоор шатар сонирхогчдын “Чингэлтэй дүүргийн Аварга” шалгаруулах тэмцээнийг арванхоёрдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Нийслэлийн шатрын холбоотой хамтран зохион байгуулж шүүгчээр Нийслэлийн шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Эрдэнэдорж, Монгол Улсын аварга, олон Улсын шатрын холбооны улсын Шүүгч М.Гүнбаяр нар ерөнхий шүүгчээр ажиллалаа. 
Энэ удаагийн тэмцээнд Чингэлтэй дүүргийн 19 хорооноос эрэгтэй, эмэгтэй нийт  39 тамирчин  өрсөлдсөнөөс: 
Эрэгтэйчүүдийн төрөлд:
1 дүгээр байр  А.Зоригтбаатар /12 дугаар хороо/
2 дугаар байр Ж.Энхболд  /5 дугаар хороо /
3 дугаар байр Ж.Батбаяр /17 дугаар хороо/
Тусгай байр: 
1. С.Бямбасүх /3 дугаар хороо/
2. Б.Батням /19 дүгээр хороо/
3. Д.Машбаяр /1 дүгээр хороо/ 
Эмэгтэйчүүдийн төрөлд:
1 дүгээр байр Ж.Алтанчимэг /2 дугаар хороо/
2 дугаар байр С.Очир /12 дугаар хороо/
3 дугаар байр Д.Анхмаа /8 дугаар хороо/ нар тус тус эзэлж Талархал, мөнгөн шагналаар шагнууллаа. Дүүргээс шалгарсан эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчид Нийслэлийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм. 










УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 301
65 / 22%
15 / 5%
46 / 15%
18 / 6%
15 / 5%
6 / 2%
6 / 2%
36 / 12%
21 / 7%
10 / 3%
63 / 21%