Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр тэргүүтэй ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны бүрэлдэхүүнтэй зочид төлөөлөгчид 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүрэгт зочиллоо.
Зочид төлөөлөгчдийг дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, ИТХ-ын тэргүүлэгч Ч.Мөнхбаатар болон ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа дүүргийн ЗДТГ-ын байр дахь нэг цонхны үйлчилгээ болон бусад хэлтэс албадуудын үйл ажиллагааг танилцууллаа.