Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймаг нь Монгол Улсын ДНБ-ний 2.0 хувийг үйлдвэрлэдэг

2014-12-09

Дархан-Уул аймгийн ДНБ 2012 онд 269,3  тэрбум, 2013 онд 386,6 тэрбум төгрөг болж өссөн ба 2012 оныг 2013 онтой харьцуулбал  ДНБ  117,3 тэрбум төгрөгөөр буюу 1.44 дахин өсчээ. Нэг хүнд ногдох ДНБ оны үнээр 2012 онд 2868,3 мянган төгрөг, 2013 онд 4074,6 мянган төгрөг болж,  2012 оныг 2013 онтой харцуулбал 42.0 хувиар өссөн байна. Тус аймаг нь Монгол Улсын ДНБ-ний 2.0 хувийг үйлдвэрлэж байна.
Аймгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэлт 2014 оны эхний 10 сарын байдлаар 164,4  тэрбум төгрөгт /2005 оны зэрэгцүүлэх үнээр/  хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 25.6 тэрбум төгрөгөөр буюу18.5 хувиар өссөн дүнтэй байна.
Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлтөнд  хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдсан барилга, барилгын материалын үйлдвэрүүд мөн үндэсний хувцас, гутал, арьс ширний үйлдвэрлэл нэмэгдсэн нь нөлөөлжээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%