Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдээр 2020 онд Э.Ганбат, М.Энхмаа, П.Мөнхбаяр, С.Очирбат, Б.Эрдэнэбулган, Ж.Энхзаяа, Д.Эрхэмбаяр нар ажиллахаар болсон.
ИТХ-ын тэргүүлэгчдийн 2020 оны 1 дүгээр хуралдаан 01 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж 3 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах тухай" асуудлыг ЗДТГ-ын Төрийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж
-"Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2020 оны төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай"
ИТХ-ын дарга Э.Ганбат
-"Дүүргийн “Хяналт үнэлгээний баг”-ийн 2019 оны тайлангийн тухай“ ИТХ-ын тэргүүлэгч, дүүргийн ОНХС-ийн Хяналт үнэлгээний багийн ахлагч Б.Эрдэнэбулган нар танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.