Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН-2024” МЯНГАТ МАЛЧДЫН ЗӨВӨЛГӨӨН БОЛЛОО

2020-01-23

Заамар сумын ИТХ, ЗДТГазраас 01 сарын 17 –ны өдөр “Улсын аварга малчин-2024” мянгат малчдын зөвөлгөөнийг Засаг даргын удирдамжийн дагуу тус сумын соёлын төвд зохион байгууллаа. Энэ жилийн хувьд Заамар сум нь төрийн байгууллага, малчдын уялдаа холбоог сайжруулах, идэвхи оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрээс гарсан санал санаачлагыг дэмжин хэрэгжүүлэх чиглэлд анхааран ажиллахаар шийдвэрлэсэн байна. Энэ хүрээнд 2024 он гэхэд Заамар сум улсын аварга малчдынхаа тоог нэмэгдүүлсэн байх төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү зөвлөгөөний арга хэмжээ аж. Тус зөвөлгөөнд нийт 130 гаруй мянгат малчин, мал бүхий иргэд оролцсон бөгөөд тэдгээрээс гарсан 13 саналыг 2020 оны “Хөдөө аж ахуйн бодлогын баримт бичиг”-т тусган ажиллахаар болжээ. Мөн энэ үеэр сумын үе дамжсан мянгат малчин болсон Дөрвөн мянгат малчдыг алдаршуулан дурсгалын зүйл гардуулсан байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%