Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Алдарт эхийн одонгийн материалыг 2020 оны 02 сарын 05-ны өдрөөс хүлээн авна

2020-01-31

Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон шинээр авах ээжүүд 2020.02.05-ны өдрөөс эхлэн сумын ИТХ-ын ажлын албанд материалаа бүрдүүлэн ирүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
1. Эхийн иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар батлуулах/
2. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар. Насанд хүрсэн хүүхдүүдийн иргэний үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар хамт /нотариатаар батлуулах/ иргэний үнэмлэх энэ жил захиалж байгаа бол цагаан хуудас авч ирэх.
3. Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт хандсан Алдар эхийн одонгоор шагнуулахыг хүссэн өргөдөл
4. Багийн Засаг даргын тодорхойлолт
Жич: 4 ба 6 хүүхэд төрүүлсэн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх. 1 нас хүртэл өсгөөд гэнэтийн аюулаар эндсэн хүүхэдтэй бол нас барсан хүүхдийн төрсний болон, нас баралтын лавлагаа зэргийг бүрдүүлэх.
Одонгийн хүүхэд буюу 4 дэх хүүхэд нь нэг нас хүрэхэд бусад 3 хүүхэд эсэн мэнд байгаа тохиолдолд алдарт эхийн 2 дугаар одон авах нөхцөл гэж үзнэ.
Харилцах утас: 70537510

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%