Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Зорилтот бүлгийн 200 малчин өрхөд тусламж үзүүллээ

2020-02-03

Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд УЗХ-ны тэргүүн А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд, УЗХ-ны дарга Б.Энхцогт болон сумдын ИТХ-ын дарга нар 200 малчин өрхөд Улаан загалмайн нийгэмлэгийн тусламжийг гардууллаа.

Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс Английн Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд “Гамшгийн хариу арга хэмжээ авах яаралтай үеийн сан”-аас Өвөрхангай аймгийн 19 сумын 200 малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багцын тусламжийг үзүүлж байгаа юм.

16-аас дээш насны гурван хүүхэдтэй өрх толгойлсон эцэг /эх/, 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл энэхүү тусламжинд хамрагдаж байна.

-- Б.Чимэг--


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%