Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хороодын ажлыг жигдрүүлэхэд анхаарч байна.

2014-12-10

    Аймгийн ИТХ-ын байгууллагаас хууль тогтоомж, хурлын байгууллагын шийдвэрийн биелэлтийг хангуулах мэдээ мэдээллийг идэвхижүүлэх, түүний эргэх холбоо бий болгоход ихээхэн анхаарч байна.
    Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 6 хороод тайлангийн хугацаанд 4-8 удаа хуралдаж, холбогдох байгууллагуудын тайлан мэдээллийг сонсож, аймагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц, ХАА, байгаль орчин, хот байгуулалт, газрын харилцаа, Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар, Нэгдсэн эмнэлэг, Боловсролын газар, Орхон, Хонгор, Шарын гол сумдын ИТХ, ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2013, 2014 оны зөвлөх үйлчилгээ, сумын хөгжлийн сан болон сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний хэрэгжилт, байгаль хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын чанар, явц байдал, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ, зардалын гүйцэтгэлд хяналт шалгалт хийж,  зээл тусламж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, аймгийн хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлуудыг газар дээр нь танилцаж, шалган туслах, зөвлөх, үүрэг даалгавар өгөх хэлбэрээр хяналт шинжилгээ, үнэлгээ хийлээ.
     Аймгийн Хөгжлийн бодлого, хот төлөвлөлтийн хяналтын хороо Нийслэлийн ИТХ-ын хуралдаанд сууж хуралдааны явцтай танилцан, өөрийн чиг үүрэгтэй төсөөтэй хорооны туршлагыг судалсан бол Орхон аймгийн Нийгмийн хөгжлийн хороо тус аймгийн  ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцож, харилцан туршлагаа  солилцлоо.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%