Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БОРНУУР СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД БҮРЭН ТОНОГЛОСОН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2020-02-17

Хүн амынхаа эрүүл мэндийн төлөө орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд Борнуур сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд аймгийн ЗДТГазрын НБХэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, аймгийн ИТХурлын төлөөлөгч Б.Ганбат, Д.Гүенбаатар болон сумын Засаг дарга Б.Ууганбаяр нар оролцсон юм. Борнуур сум нь 5145 хүн амтай, аймгийн төвөөс 145 км-т оршдог. Сумын Эрүүл мэндийн төвд 24 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажилладаг. Борнуур сумын хувьд олон улсын төв замын дагуу байрлалтай учир жилдээ өөрийн сумын болон ойр орчмын сумдын 6000 гаруй иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. Өмнөх түргэн тусламжийн автомашинаа 2013 онд автомашины парк шинэчлэлээр авч байсан бөгөөд 6 жил яваад өнгөрсөн жил түргэн тусламжийн машингүй болжээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%