Дэлхийн улс орнуудад дэгдэлт, тархац нь хурдтай өсөн нэмэгдэж буй шинэ коронавирусийн халдвар болон томуу, томуут бус өвчнөөс хүн амыг урьдчилан сэргийлэх хамгаалах чиглэлээр нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 дугаар захирамжаар сүм, хийд, мөргөлийн газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал түр зогсоохоор шийдвэрлэсэн билээ.
Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагуудад дээрх гарсан шийдвэрийн талаарх мэдэгдэл болон шинэ короновирус халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж ажиллалаа.
Шашны байгууллагуудын зүгээс төр, засгаас гаргасан тогтоол, шийдвэрүүдийг дагаж мөрдөх болно гэдгээ илэрхийллээ.