Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН АРЬС ШИРНИЙ ЦОГЦОЛБОРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ӨРНӨЖ БАЙНА

2020-04-10

Арьс шир, ноос, ноолуур боловсруулж дэлхийн стандартад нийцсэн нэмүү өртөг шингээсэн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөнгөн үйлдвэр технологийн паркыг Дархан хотод барихаар бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.

Энэ онд тус цогцолборт цахилгаан түгээх, дамжуулах дэд станцын барилга, дулааны шугам хоолой татах, ноос угаах, самнах үйлдвэрийн барилгын ажлууд хийгдэж байгаа юм байна.
Мөн ноос, ноолуур, бог болон бодын үйлдвэр байгуулахаар компаниуд гэрээ байгуулж хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа талаар төслийн багийнхан ярьж байна. Өнөөдөр /2020.04.09/ Дархан арьс ширний цогцолборын ажилтай УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүн ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан танилцлаа.

Манай Улсад жилд дунджаар 10-15 сая ширхэг арьс зах зээлд нийлүүлэгддэг.
Түүхий эдийн арвин нөөц боломжтой ч тогтвортой нийлүүлэлт, борлуулалтын суваггүйн улмаас чанар болон зах зээлийн нөхцөл байдал туйлын хангалтгүй байдаг. Тиймээс Дархан хотод тус цогцолборыг барьж байгаа юм. Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсын зах зээлд борлуулснаар Дархан хотод 7500 орчим иргэд байнгийн ажлын байр бий болж төдий хэмжээгээр орон нутгийн эдийн засаг өргөжин тэлэх боломжтой.

40 жилийн хугацаанд жилдээ 10 сая ширхэг арьс шир боловсруулах 13 үйлдвэр, 10 мянган тонн ноос боловсруулах ноос, ноолуур угаах самнах үйлдвэр, түүний цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн барилга байгууламжууд энд сүндэрлэнэ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%